Wednesday, December 14, 2011

Hppy new year....


Энэ дууг сонсохоор л хүүхэд байх үе минь санагддагийн... 11 сар гарав уу үгүй юу шинэ жилийн уур амьсгал ороод л, утаатай ч гэсэн Улаанбаатар хот минь саа чимэглэлээр дүүрээд л гадаа хүйтэн ч гэсэн сэтгэлд цаанаа л нэг дулаахан байдагсан. Abbaгийн Happy new year, Wham-ын Last christmas бүх суваг, фм-ээр явахаар сэтгэл өөрийн эрхгүй догдлоод хурдан 31н болоосой гэж боддог байж билээ...

Сургуулийн шинэ жил болно гээд өдөр шөнөжин шахам дэлгүүр хэсэж байж даашинз аваад нөгөөтхөө өдөрт хэд хэд өмсөж үздэг байснаа бодохоор инээдтэй ч юм шиг. Төрсөн өдөр болно гээд бас л зөндөө хүлээнэ...Шинэ жилийн өмнөх өдөр төрсөн болохоор давхар баяр гээд хөл газар хүрэхгүй баярладаг байсан, цаанаа л гоё. Тэгээд хүний нутагт ирчихээд 12 сарын дунд болчихоод байхад гадаа шаагих борооны чимээг сонсонгоо ганцаараа өрөөндөө хүүхэд насаа дурсаж сууна даа... Машин, байшин, мод гээд бүгд цасанд дарагчихсан ямар гайхалтай харагдаж байгаа бол оо гэж бодохоор л Монголдоо очмоор санагдхын...Улаанбаатарт минь хүн бүр л сэтгэлийнхээ гүнд догдлол, баясал тээж, мишээж яваа байх...Дэлгүүрүүд саа, даашинз, өсгийтэй гутал, гоёлын гэсэн юм бүхнээр дүүрчихсэн байхыг харах нь юугаар ч солишгүй баяр баясгалан бэлэглэдэгсэн. Ингээд ганцаараа уйтгарлаад сууж байхад минь Өвлийн өвөө гарч ирээд "Охин минь хүслийг чинь биелүүлж өгье" гэвэл хэдхэн цаг ч хамаагүй гэртээ л очмоор байна гэж хэлнээ. Гэртээ очоод хүн бүрийг тэврээд ямар их хайртайгаа хэлэхсэн, бүгдээрээ ширээгээ тойрж суугаад оргилуун дарсаа задлах тэр мөчид дүү нараа тэврээд Шинэ жилийн мэнд гээд үнсэхсэн, тэгээд хамгаас хайртай ээждээ ганц тэврүүлчихээд буцахсан.... Ээж аав, эмээ өвөө, дүү нар, ах эгч нарыгаа хэлэхийн аргагүй их санаж байна... Шинэ жилийн мэнд!

Tuesday, November 1, 2011

А

Нэг л мэдэхэд 11 сар гарчихсан байхын. Ингээд бодохоор цаг хугацаа ямар хурдан юм бэ. Сургуулийнхаа формыг өмсөөд, хичээлээ таслан сахилгагүйтаж явсан үе хэдхээн хоногийн өмнө юм шиг л...Саяхан л юугаа ч мэдэхгүй сурагч охин байсан аль хэдийнээ оюутан болжээ. 1р курсын оюутан гээд хэлэх гэхээр нэг л хэл эвлэж өгөхгүй хачин юмаа.
Гэхдээ л бодоод байхнээ энд ирснээс хойш миний амьдрал сайн тал руугаа нилээд их өөрчлөгджээ. Ганцааараа амьдарч, биеэ дааж сурна гэдэг амьдралын хамгийн эхний алхам эндээс тавигдаж байх шиг. Ганцхан тэр ч биш миний амьдралд чухал байр суурийг эзлэх нэг хүнтэй танилцсан нь миний дотоод ертөнцийг ойлгодог бас гэрэл нэмдэг найзтай болсон. Арилжиймаа гэж хэлэхээр цаанаа л нэг гоё. Үнэхээр хөөрхөн, инээхээрээ алга болчихдог том алаг нүдтэй, туулай шиг том гээд голдог шүдтэй. Энэ л охинтой танилцах гэж би энд ирсэн юм байна гэж хааяа боддогийн. Арилжиймаа, Ариукаа. Миний сэтгэл дотор байгааг ухаж төнхөхгүй ч гэсэн эвтэйхэн засаад тавьчихдаг энэ 2 "хүүхэд" миний хувьд хамгийн үнэтэй хүмүүсийн нэг.
Шөнийн 3 цаг. Төгөлдөр хуурч Чинбатын аязуудыг сонсонгоо энэ жижигхээн тэмдэглэл гэмээр юмыг бичиж сууна. Хүний нутгийн тэнгэрийг цээж дүүрэн амсьгаа аваад нэг сайхан ширтэе гээд нэг л болж өгөхгүй юмаа. монголдоо дэндүү дасчихаж. Хурдхан шиг явхысан гэж боддог байсан минь одоо бодоход тэнэг л зүйл ярьждээ гэж бодогдуулдгийн. За тэр ч яахав. Нойр хүрж байх чинь.