Нэг л мэдэхэд 11 сар гарчихсан байхын. Ингээд бодохоор цаг хугацаа ямар хурдан юм бэ. Сургуулийнхаа формыг өмсөөд, хичээлээ таслан сахилгагүйтаж явсан үе хэдхээн хоногийн өмнө юм шиг л...Саяхан л юугаа ч мэдэхгүй сурагч охин байсан аль хэдийнээ оюутан болжээ. 1р курсын оюутан гээд хэлэх гэхээр нэг л хэл эвлэж өгөхгүй хачин юмаа.
Гэхдээ л бодоод байхнээ энд ирснээс хойш миний амьдрал сайн тал руугаа нилээд их өөрчлөгджээ. Ганцааараа амьдарч, биеэ дааж сурна гэдэг амьдралын хамгийн эхний алхам эндээс тавигдаж байх шиг. Ганцхан тэр ч биш миний амьдралд чухал байр суурийг эзлэх нэг хүнтэй танилцсан нь миний дотоод ертөнцийг ойлгодог бас гэрэл нэмдэг найзтай болсон. Арилжиймаа гэж хэлэхээр цаанаа л нэг гоё. Үнэхээр хөөрхөн, инээхээрээ алга болчихдог том алаг нүдтэй, туулай шиг том гээд голдог шүдтэй. Энэ л охинтой танилцах гэж би энд ирсэн юм байна гэж хааяа боддогийн. Арилжиймаа, Ариукаа. Миний сэтгэл дотор байгааг ухаж төнхөхгүй ч гэсэн эвтэйхэн засаад тавьчихдаг энэ 2 "хүүхэд" миний хувьд хамгийн үнэтэй хүмүүсийн нэг.
Шөнийн 3 цаг. Төгөлдөр хуурч Чинбатын аязуудыг сонсонгоо энэ жижигхээн тэмдэглэл гэмээр юмыг бичиж сууна. Хүний нутгийн тэнгэрийг цээж дүүрэн амсьгаа аваад нэг сайхан ширтэе гээд нэг л болж өгөхгүй юмаа. монголдоо дэндүү дасчихаж. Хурдхан шиг явхысан гэж боддог байсан минь одоо бодоход тэнэг л зүйл ярьждээ гэж бодогдуулдгийн. За тэр ч яахав. Нойр хүрж байх чинь.