Энэ дууг сонсохоор л хүүхэд байх үе минь санагддагийн...
11 сар гарав уу үгүй юу шинэ жилийн уур амьсгал ороод л, утаатай ч гэсэн Улаанбаатар хот минь саа чимэглэлээр дүүрээд л гадаа хүйтэн ч гэсэн сэтгэлд цаанаа л нэг дулаахан байдагсан. Abbaгийн Happy new year, Wham-ын Last christmas бүх суваг, фм-ээр явахаар сэтгэл өөрийн эрхгүй догдлоод хурдан 31н болоосой гэж боддог байж билээ...
Сургуулийн шинэ жил болно гээд өдөр шөнөжин шахам дэлгүүр хэсэж байж даашинз аваад нөгөөтхөө өдөрт хэд хэд өмсөж үздэг байснаа бодохоор инээдтэй ч юм шиг. Төрсөн өдөр болно гээд бас л зөндөө хүлээнэ...Шинэ жилийн өмнөх өдөр төрсөн болохоор давхар баяр гээд хөл газар хүрэхгүй баярладаг байсан, цаанаа л гоё. Тэгээд хүний нутагт ирчихээд 12 сарын дунд болчихоод байхад гадаа шаагих борооны чимээг сонсонгоо ганцаараа өрөөндөө хүүхэд насаа дурсаж сууна даа... Машин, байшин, мод гээд бүгд цасанд дарагчихсан ямар гайхалтай харагдаж байгаа бол оо гэж бодохоор л Монголдоо очмоор санагдхын...Улаанбаатарт минь хүн бүр л сэтгэлийнхээ гүнд догдлол, баясал тээж, мишээж яваа байх...Дэлгүүрүүд саа, даашинз, өсгийтэй гутал, гоёлын гэсэн юм бүхнээр дүүрчихсэн байхыг харах нь юугаар ч солишгүй баяр баясгалан бэлэглэдэгсэн. Ингээд ганцаараа уйтгарлаад сууж байхад минь Өвлийн өвөө гарч ирээд "Охин минь хүслийг чинь биелүүлж өгье" гэвэл хэдхэн цаг ч хамаагүй гэртээ л очмоор байна гэж хэлнээ. Гэртээ очоод хүн бүрийг тэврээд ямар их хайртайгаа хэлэхсэн,
бүгдээрээ ширээгээ тойрж суугаад оргилуун дарсаа задлах тэр мөчид дүү нараа тэврээд Шинэ жилийн мэнд гээд үнсэхсэн, тэгээд хамгаас хайртай ээждээ ганц тэврүүлчихээд буцахсан....
Ээж аав, эмээ өвөө, дүү нар, ах эгч нарыгаа хэлэхийн аргагүй их санаж байна... Шинэ жилийн мэнд!